Wednesday, May 6, 2015

Ганцаардал

Би бол ганцаардах дургүйэ.  Тэгсэн мөртөө л хажууд хүн байсан ч ганцаарддаг. Ганцаардал нь сайн бас муу талтай юм байна шүү.

 Ганцаардлын ашигтай тал юу юм бэ? гэхээр: эхний ээлжинд сэтгэлээ барьж чаддаг болно, хуурамч төрх үзүүлж чаддаг болно, өөрөө өөртэйгөө тэндүү төгс ярилцаж чаддаг болно, бие даан шийдвэр гаргаж сурна, бусдын үзэл бодол тийм ч чухал бус, харин өөрийн үзэл бодол илүү мэт санагдана. Ашигтай тал их байгаа. Дэндүү биеэ дааж сурдаг нь хамгийн чухал чанар нь юм.

Харин сөрөг тал юу юм бэ? гэвэл: бусдыг ойлгож чаддаггүй болно, зөвхөн өөрийн зөв гэж боддог болно, дэндүү даруу байдал, сэтгэл хөдлөлөө гадагшаа гаргах их хэцүү санагддаг болно, сэтгэлээ нээж ярих гэхээр өөртөө л ярихаас өөр арга үгүй байдалд орно. 


гэсэн байна. Тэхээр би давуу талыг ихээр цуглуулж байгаа юм байна. Нээрээл хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцаж, уйлмаар санагдсан ч уйлахаа больчихсон байсан юмаа.