Monday, January 25, 2016

1.26

Бүх юм бахь байдгаараа. Өчигдөр нэг сонин зүйл болсон нь Баагий агсам тавьсан. Хэсэгхэн хугацаанд өөр хүн болчихсон. Би бас яг тэгдэг байсан. Тэрнээс болоод л Солонгоогоос салсан. Одоо бас л салах тухай, гэхдээ би бодож байна. Ганцаараа болоод ямар байх нь үнэхээр аймшигтай санагдаж байгаа ч би ганцаараа байсан нь дээр л байх. Өчигдөр чанга чанга дуугарч хүүгээ айлгасан. Миний хүү муухай зүйл огт үзэх ёсгүй.

Sunday, January 3, 2016

12.04

Шинэ оны шинэ сарын шинэ 7 хоногийн хамгийн эхний ажлын өдөр. Би гэртээ нохойнуудтайгаа зууралдаал байж байна. Нээх их юм хиймээр санагдаал байсан цагаа тулхаар юу ч хийхгүйн. За өнгөрсөн өдрүүдийг амарсан баярласан гэж тооцоол өөрийгөө тайвшруулна даа. Баагий багшид юмаа хүлээлгээд өгчихвөл нэг ажилын ард гарчихаж байгаа юм. Студээ нүүлгэнэ гэж бас нэг том ажил байнаа. ЗЭМ-ийн 3 шторк хийнэ. Mykey-ийн рекламыг хийж өгнө. Завсараар нь байраа засна. Өөр ажилууд ороод ирвэл их зүгээр л байна. Жоохон мөнгө хуримтлуулмаар байна. Кофегоо уучаад усанд орчоод гаря даа.