Tuesday, December 31, 2013

Амарлаа

Оны эцэсийн өдөр. Өнгөрсөн жилээ эргээд харлаа. Овоо дажгүй шүү. Бодсон сансанаа бүгдийг нь биелүүлж амжаагүй ч нэлээд амжилттай. Дордуулсан зүйл нэг ч байхгүй байна. Ирэх жилдээ бүүр ихийг төлөвлөнөө. Төлөвлөгөөний нэг чухал хэсэг бол турах ха ха. Нээрээ дордсон юм байсын байналдаа нэлээд жин нэмсэн. Өөр зөндөө төлөвлөгөө байгаа. Энэ бүхэн болчихвол тэрний дараа жил бүүр амарлаа амарлаа.

Thursday, December 26, 2013

Идэвхийтэй л баймаар байнаштэ

Юм хүлээчихээр цаг явж өгөхгүй юмаа. Дөнгөж 26н. Саяхан өвөө 5 хоногоор амралтанд явлаа. Бид 3 гэртээ хичнээн сайхан байваа. Тусдаа амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг аймар их ойлгосон. Хэдхэн хонож байхад хүү маань цай чанаж байна хоол хийж байна гэрээ цэвэрлэж өдөр болгон аяга тавгаа угааж байна. Загнахгүй болхоор нэг л тийм том хүн болчихсон юм шиг мэдрэмж төрөөд байх шиг байгаан. Өвөө бол тэгж болохгүй ингэж болохгүй ядарчлаа түлэгдчинэ алив би гэж урдуур нь орсоор байгаад их залхуу бас арчаагүй болгоод байгаан байнашт. За нэг иймэрхүү дүгнэлт хийв. Гол нь нэг юм хийнэ гээд бодчихсон чинь сайхан байнаа. Инээд хүрээл баяр төрөөд л. Идэвхийтэй л баймаар байнаштэ.

Saturday, December 21, 2013

Зүгээр л өдрүүд

Он гарах дөхөөд ирсэн чинь цаг хугацаа явхаа байчихлаа. Юу ч хийхгүй хийхийг ч оролдохгүй зүгээр л өдрүүд өнгөрсөөр. Он гархаар л болёо гээд хамаг юмаа оноор шалтаглаад хойш нь тавьчихсан. Орой болгон олон ангит кино үзэж цагийг өнгөрөөнө. Хаа нэг ном шагайна. Хэрэгтэй хэрэггүй юм бодож тэнэгтэнэ. Он нь хурдан гараад амьдралын идэвхиндээ эргээд орох юмсөөөн.

Tuesday, December 17, 2013

АААААЙЙЙМАААР ГОЁ

Өнөөдөр гэнэт жоохон байхдаа сонсож байсан дуунуудаа хайж сонслоо. Нээх гоё хөөрхөн мэдрэмж. Тэр үеийн догдлолуудыг эргээд үгүйлэх шиг. Гэгээхэн байждээ. Яаг тэгээд нэг догдлолтой, дурлалтай өдрийг өнгөрөөх юмсан. Тэр үед үзэн ядаж байсан зүйлсээ одоо эргээж үгүйлж байна. Сайхан байсан байнаа. Япон багшийгаа хархаас дургүй хүрж хичээл нь орохгүй бол баярладаг байсан. Харин өнөөдөр эргээж ганц удаа ч хамаагүй хичээлдээ суумаар байна. Яг тэр ангийхантайгаа. Хүүхэд насанд хүргэж хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа гэж эмээ хүртэл ярьдаг юм гэдэг билүү. Эмээ байтугай би яриж байнашт. АААААЙЙЙМАААР ГОЁ

Monday, December 16, 2013

Ялзарсан өрөө ялзарсан бие

Би энэ өрөөн дотор миний энэ бие эрхтэн тархи бүгд ялзарч эхэлсэн одоо дуусаж байх шиг байна. Нэг ч бүтээлч ажилийн санаа төрхөө болиж. Ямар нэг юм хийх маш их хүсэл байвч санаа нь алга. Би чинь уг нь байнга л ингий тэгий гэж нэг юм бодож явдаг хүн шүү дээ. Би би байхаа болижээ? Өглөө ажил орой гэр сарын дундуур цалин сарын сүүл цалин өнөөдөр маргааш. Үнэхээр уйтгартай.

Thursday, December 12, 2013

Өөр өөр

Өглөө сэрээд харлаа. Бүгд өрөө өрөөндөө. Тус тусдаа хүмүүс. Цонхоор харлаа. Хүмүүс хүмүүс хүмүүс. Бүгд л өөр өөр амьдралтай, өөр өөр зорилглготой алхцгаана. Хана болгоны цаана  байшин болгоны дотор олон төрлийн хүмүүс, бодол, амьдрал. Би ч бас энд шал өөр нэг хүн бичээл сууж байна.

Wednesday, December 11, 2013

Эхлэл

Ямартайч нэг юм эхлүүлэхээр шийдлээ. Хайрынхаа өгсөн урамаар. Удаан бичээгүй болхоор төсөөржээ.