Sunday, April 22, 2018

Хамгийн их бодогддог, магадгүй үхсэн хойно ч мартагдахгүй зүүдлэгдээд байж мэдэх тэр л хайр минь бүтээгүй, тэр л бүсгүй минь одоо бидний энэ ертөнцөд хаанаас ч юм бэ шургалаад ороод ирчихсэн нэг балай амьтны эхнэр болчихсон явааг бодоход би төрөлхөөсөө, бүр хэдэн сая жилийн өмнөөс л хүүхний тэнгэргүй байхаар заяагдсан амьтан юм даа... 
/Судасны чимээ. Г.Аюурзана/

Sunday, April 15, 2018

Блог яаж бичдэгийг бараг л мартчихсан байна. Урд нь хүмүүст хандсан зүйлс, сэтгүүлч маркаар их л бичдэг байлаа. одоо зөвхөн өөртөө.
амьдрал нэг л хэвийнээрээ үргэлжилсээр. Сэтгэл дундуур хэвээрээ ийм олон жил явчихсан байна шүү дээ. Надад анхаарал халамж дутсаар л. сайхан дурлалтай учирч, догдлож, хөөрч гүймээр. тэхдээ тэгдэг үе өнгөрсөн юм болов уу. зүгээр л энэ байгаадаа ханаад сурах хэрэгтэй юм болов уу.