Sunday, April 22, 2018

Хамгийн их бодогддог, магадгүй үхсэн хойно ч мартагдахгүй зүүдлэгдээд байж мэдэх тэр л хайр минь бүтээгүй, тэр л бүсгүй минь одоо бидний энэ ертөнцөд хаанаас ч юм бэ шургалаад ороод ирчихсэн нэг балай амьтны эхнэр болчихсон явааг бодоход би төрөлхөөсөө, бүр хэдэн сая жилийн өмнөөс л хүүхний тэнгэргүй байхаар заяагдсан амьтан юм даа... 
/Судасны чимээ. Г.Аюурзана/

Sunday, April 15, 2018

Блог яаж бичдэгийг бараг л мартчихсан байна. Урд нь хүмүүст хандсан зүйлс, сэтгүүлч маркаар их л бичдэг байлаа. одоо зөвхөн өөртөө.
амьдрал нэг л хэвийнээрээ үргэлжилсээр. Сэтгэл дундуур хэвээрээ ийм олон жил явчихсан байна шүү дээ. Надад анхаарал халамж дутсаар л. сайхан дурлалтай учирч, догдлож, хөөрч гүймээр. тэхдээ тэгдэг үе өнгөрсөн юм болов уу. зүгээр л энэ байгаадаа ханаад сурах хэрэгтэй юм болов уу.

Monday, May 2, 2016

5.02

Хамгийн сүүлд 1 сард бичжээ. Үүнээс хойш зөндөө удчихаж. Салах тухай бодол бараг л орж ирээгүй. Тэхдээл нэг л сэтгэл дүүрэн биш. Өнөөдөр ээжийгээ санаж байна. мааш их. Ижийдээ очих зам хамгийн зөв байдаг. Миний хувьд үхэл үү? Би үхэхээс айхгүй байна. Цаг нь болхоор би яваад л өгнө. Амархан. Тэхдээ хүүгээ орхих гэж яарах ч хэрэггүй.

Monday, January 25, 2016

1.26

Бүх юм бахь байдгаараа. Өчигдөр нэг сонин зүйл болсон нь Баагий агсам тавьсан. Хэсэгхэн хугацаанд өөр хүн болчихсон. Би бас яг тэгдэг байсан. Тэрнээс болоод л Солонгоогоос салсан. Одоо бас л салах тухай, гэхдээ би бодож байна. Ганцаараа болоод ямар байх нь үнэхээр аймшигтай санагдаж байгаа ч би ганцаараа байсан нь дээр л байх. Өчигдөр чанга чанга дуугарч хүүгээ айлгасан. Миний хүү муухай зүйл огт үзэх ёсгүй.

Sunday, January 3, 2016

12.04

Шинэ оны шинэ сарын шинэ 7 хоногийн хамгийн эхний ажлын өдөр. Би гэртээ нохойнуудтайгаа зууралдаал байж байна. Нээх их юм хиймээр санагдаал байсан цагаа тулхаар юу ч хийхгүйн. За өнгөрсөн өдрүүдийг амарсан баярласан гэж тооцоол өөрийгөө тайвшруулна даа. Баагий багшид юмаа хүлээлгээд өгчихвөл нэг ажилын ард гарчихаж байгаа юм. Студээ нүүлгэнэ гэж бас нэг том ажил байнаа. ЗЭМ-ийн 3 шторк хийнэ. Mykey-ийн рекламыг хийж өгнө. Завсараар нь байраа засна. Өөр ажилууд ороод ирвэл их зүгээр л байна. Жоохон мөнгө хуримтлуулмаар байна. Кофегоо уучаад усанд орчоод гаря даа.

Thursday, December 31, 2015

2016.01.01

Заа ингээд 2016 он гарчихлаа. Энэ онд маш их зүйл болно, их зүйл өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа. Бас маш идэвхитэй байна гэж төлөвлөж байгаа.

Sunday, October 18, 2015

Ээжээ та надад зөвлөөч. Шийдэж чадахгүй зөндөө асуудлууд надад байна. Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байна. Зүгээр л хоол хийсэн ч хэн нэгнээс асуумаар санагдах юм. Энийг яах билээ гэхээр хэлээл өгдөг. Таниас минь өөр тэгж хэлдэг, мэддэг, зөвөлдөг, ард минь тулгуур болдог хүн хаана ч алга. Шөнө зүүдэнд минь ирээд хамт байгаасай гэж хүсэх юм. Хүссэн болгоноороо зүүдэлдэггүй. Амьдралдаа хамт байх боломж байхгүй ч гэсэн ядаж зүүдэндээ үргэлж хамт байхыг хүсэж байна. Ээжийн бяцхан охин болоод эрхлээд л байж баймаар байна. Энэ ертөнц дээр тэврээд үнсэх ч хүн алга. Танийхаа гарнаас атгаад толгойгоо илүүлээд л хэвтэхсэн.