Friday, February 28, 2014

Хүнс цуглуулагч

Гадаа  нартай хүмүүс тайван налайцгаана. Би 2 найзын хамт усан оргилуурын хажууд мөхөөлдөс идээд сууж байв. бидний дээгүүр нэгэн нисдэг тэрэг эргэлдэнэ. Бөөрөнхий шилэнд ус дүүргэсэн, дээрээ сэнстэй шилэн бөмбөлөг шиг харагдана. Усан оргилуурын усыг сэргээж дээрээс шүршиж байлаа. Сүүлдээ замруу шүрүшлээ. Сахилгагүйтэж байгаа бололтой хүмүүсийг ч шүршиж эхэллээ. Бидэнрүү ойртож байна. босоод гүйтэл зугтаж амжсангүй шалба норгуулчихлаа. сэтгэл маш тайван бүр аз жаргалыг мэдрэнэ. инээлдээд л жоохон хүүхэд аятай ус туулж гүйгээд л. гэнэт халаасан дотор байсан утсанд мэссэж ирлээ. аваад унштал шүршигчээс болгоомжлоорой. зугт. гэсэн байв. хамаг тайван байдал алдагдаж эргэн тойрноо ажлаа.хүмүүс зарим нь зугтаана, уйлна. хот тэр аяараа самуурчээ. булангийн цаанаас эхнэр нөхөр бололтой 2 хүн гүйсээр гарч ирэв. Шүршигч араас нь дагана. Шүрүшигч одоо шүршигч биш болсон байлаа. тэр 2 хүнрүү нэг цагаан зүйлээр буудлаа. тэр дороо хүмүүсийн нүд гөлийж бие нь хөшсөн аятай болж хөл нь газраас хөндийрөн өлмий нь газар шүргэн толгойгоороо тэнгэрэй утаа шиг цагаан зүйлээр холбогдлоо. Гартаа барьж явсан ганбургер нь утаан холбогчоор дээш сорогдон одов. Утаа тэднийг удирдан Хүнс байгаа газарлуу чирэн одлоо. хаа сайгүй утаагаар оосорлогдсон хүмүүс болж эхлэв. шүршигч нисдэг тэрэг намайг олж харсан бололтой маш хурданаар ойртож байна. Би айсандаа хөдлөж ч чадахгүй хөшин зогсоно. Надруу урт утаан оосороо шидлээ. Нүд бүрэлзэн манан дотор орчихов.хамаг бие чангаран хөдлөх гэж оролдоод ч нэмэр алга. бүрэлзэн харж байсан нүд аажмаар цагаан өнгөөр бүрхэн ирлээ. би үхэж байна гэдгээ мэдрэв. Би тэдэнтэй адил хүнс цуглуулагч.

Saturday, February 22, 2014

Чи юунаас айдаг вэ?

Би бол мэдэхгүй зүлээсээ л айдаг. Танихгүй хүн, занг нь мэдэхгүй амьтан, юу байгаа л харагдахгүй харанхуй булан гээд л. Бас үхэлийг ч мэдэхгүй. Тэхдээ л үхлээс айдаггүй. Үхэл амар амгаланг авчирах юм шиг санагддаг юм. Буддын шашинд ялангуяа тиймэрхүү зүйл үхэлээс айх зүйлгүй гэж их гардаг. Үхэлтэй нүүр тулвал би айх юм байхгүй л гэж боддын. Харин ганц айх зүйл нь хүүгээ орхих. Хүүгээ орхиж явахгүйн тулд л үхэлтэй тааралдвал амь тэмцэн зугтах байх. Үхэхээс айснаасаа биш, хүүгээ үлдээхээс айсандаа. Би ээжээсээ хоцроод үлдсэн надаа хэцүү байдаг шиг хүүд маань ч хэцүү байна. Тэгээд би үхмээр санагдаад үхэх тухай байнга боддог гэж бодож байна уу. Огтхон ч үгүй. Надад ийм юм бодох зав байхгүй. Би зүгээр л айхгүй тухайгаа л ярьж байна. Зарим нэг хүн энэ яриаг тэнэг гажиг сонсохыг ч хүсэхгүй  байгаа. Тэхээр үхэлээс айсандаа ярихыг ч хүсэхгүй зугтдаг уу. 
Зүгээр л би бодсон зүйлсээ бичиж, ярьж хүмүүсттэй санал бодлоо хуваалцах дуртай. 

Friday, February 21, 2014

Амралтийн өдрүүдээр

Ойрдоо хамаг цагаа ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлж байнаа. Тэгээд энэ амралтийн өдрүүдээ ядаж юм үзхээр шийдлээ. Үзэх 2 кино бол тодорхой хэ хэ. Бас аль дээрээс л бодсон юм хүүгээ дагуулаад музей үзье гэж. Эхний музейгээ Монголын үндэсний түүхийн музейгээс эхлэхээр шийдэв.
Монголын Үндэсний Музей - нь Улаанбаатар хотод байдаг музей юм. Тус музей нь Монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий, сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей билээ. Үндэсний түүхийн музей нь Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааний төв байгууллага болно.

Thursday, February 20, 2014

Тэр өнөөдөр 47 нас хүрэх байв


Nirvanad uneheer ih durtai hichneen sonsood ch uiddaggui yum. 

Рок хөгжмийн амьд домог Курт Кобейн. Тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 47 нас хүрэх байжээ. Тиймээ, өнөөдөр түүний төрсөн өдөр.

Нирвана. Энэ үгийг сонссон уу. Ариусч, гэгээрч, бурханы хутгийг олох гэсэн утгатай санскрит үг. Харин энэ үг өнөө үед монголчууд бидний сайн мэдэхгүй боловч шинэ үеийн хөгжим нөлөөнд нь байсаар байгаа нэгэн хамтлагийн нэрээр алдаршсан байдаг.

Тэр бол Нирвана. Гранж рок урсгалаар дуулж, шинэ хөгжмийн суурь ойлголтуудыг тодорхойлолцсон хамтлаг. Харин тэр хамтлагийг түүний ахлагч, дуучин, гитарчин Курт Кобайны, амжилтынхаа хажуугаар амиа хорлосон гунигт түүх дагаж явдаг. Тэр 1994 онд амиа хорлосноор хамтлагийн уран бүтээл зогссон. Харин үлдээсэн бүтээлүүд нь бусад шоу группуудынх шиг бүдгэрэн хуучирсангүй, эсрэгээрээ, он жилүүд өнгөрөх тусам түүний шүтэн бишрэгчид нэмэгдэж, цомгууд нь хэдэн жил болоод л худалдаандолдохоо больдог, тэгээд ахин хэвлэдэг байх юм. Бүүр хожим, 2001 оны 7 дугаар сард Курт Кобайны бэлэвсэн эхнэр Куртнэй Лоов нь хамтлагийн гишүүн асан Крис Новосэлик, Дэйв Гроол нартай “You Know You’re Right” дууны зохиогчийн эрхийн төлөө шүүхээр заалдаж байв.

Бас Нирванагийн “You Know You’re Right” цомог нь Куртийг үхсэнээс хойш 8 жилийн дараа, 2002 онд Биллбоардын Модерн Рок жагсаалтыг дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байлаа. Аль 1993 оны “In Utero” буюу монголоор “үтрээн дотор” гэсэн нэртэй цомог нь өнөөг хүртэл чадалтай цомог хэвээр. Тэгвэл тэр үзэгдлийн гол дүр, Нирвана хамтлагийн ахлагч, дуучин, амиа хорлогч, домогт Курт Кобайн гэж хэн бэ?

Нирванагийн дуучин, гитарчин Курт Кобайн 1967 оны 2 дугаар сарын 20-нд Хокуам хэмээх бяцхан хотод төржээ. Түүнийг төрсний дараахан гэр бүл нь Вашингтоны Абэрдийнд нүүж очив. Куртийн хүүхэд нас аз жаргалтай байсан боловч эрүүл мэнд нь маш муу байлаа. Түүний уушиг, ходоод нь өвчлөлтэй байв. Гэсэн ч Курт, 7 настай байхад эцэг эх нь салах хүртэл маш их аз жаргалтай байжээ.

Гэр бүл салснаар нэг хамаатныхаасаа нөгөө хамаатныхаа гэрт шилжин амьдрах болж, “Энэ явдал түүний амьдралыг өөрчилсөн.

Тэр бүрмөсөн өөрчлөгдсөн. Тэр маш бүрэг болж, нүүр нь байнга ичиж улайдаг болсон” гэж түүний ээж Вэнди дурсан ярьжээ.

Тэр аавынхаа гэрт байхдаа хөгжимд нэвт орж, Аэросмит, Лэд Зэппэлин ба Блак Саббат нарын рокийг сонсож өнжинө.

Аав нь Куртэд бэйсбол санал болгосон ч, Курт тоглоомонд санаатайгаар саад хийнэ. Харин Курт гитар, басс тоглодог Скотт ба Энди гэдэг хөвгүүдтэй танилцаж, Куртын амьдрал эндээс хөгжимтэй холбогдож эхэлсэн байна.

Хүүхэд нас нь саарал, бүрэг зөрчилдөөн дунд өнгөрсөн Курт рок хөгжмийн гайхамшгийг мэдэрч, 1985 онд хэсэг хугацаанд бие хамгаалагч хийж байхдаа 19 настай, югослав гаралтай Крис Новосэликтэй танилцаж, 1987 онд хамтарч тоглож үзээд хамтлаг байгуулахаар шийдсэн байна. Тэр дотоод сэтгэлийн зөрчил, нийгмийн талаар өөрийн бодлыг илэрхийлэхээр шийдсэн байлаа.

Хүмүүсийн утга учиргүй хүчирхийлэл, оюун санааны дайсагнал, бузар булай бүхэн 1987 онд Крис, Курт хоёр хамтлагаа Нирвана гэж нэрлэхэд хүргэлээ. Ийнхүү Америкийн агуу нийгэм өөрийнхөө арчаагүйгээс Нирвана хамтлагийг төрүүлэв.

Тэд анхандаа мөнгө хөөж Олимпийн үдэшлэгт тоглодог байв. Харин 1987 онд продюсер Жак Эндиногийн хамт арван дуу бүтээлээ. Дуунаас дуунд, концертоос концертод Нирвана эрс чадваржсаар 1989 оны хавар, анх ердөө л 600 доллараар бичигдэж цацагдсан “Bleach” дэбют цомог нь коллежийн радиогоор хитүүдийн жагсаалтанд алгуур орж ирлээ. “Bleach” цомог 35 000 хувь зарагдаж, Нирвана хамтлаг коллежийн радионууд, Британийн долоо хоногийн хөгжмийн хэвлэл, Соник Залуучууд, Мудхонэй, тэгээд Динозавр зэрэг группуудын сонирхлыг татаж эхлэв.

Зун нь Нирвана “Sliver” цомгоо гаргаж, бас авъяаслаг бөмбөрчин Дэйв Гроол үндсэн бөмбөрчнөөр ирлээ. Мөн хамтлаг DGC компанитай 287 000 ам.доалларын гэрээ байгуулж, харин DGC-гээс тэдний цомгийг 100 000 хувь борлуулж, удалгүй ахин 50 000 дахь хувь борлогдож, тэгээд 1992 он гарангуут “Smells Like Teen Spirit” дуу нь тэр гурвыг алдар хүндийн оргилдхүргэв.

Америкийн Топ-10-ын жагсаалтанд домогт Майкл Жексоны “Dangerious” цомгийг шахаж, Атлантын далайг алгасан Британийн Топ10-т орж эхэллээ. 1992 оны 2 дугаар сард тэдний цомог гурван давхар цагаан алтаар бүрэгдэв.

Нирванагийн амжилт хөгжмийн ертөнцийг цочролд оруулж, гайхал төрүүллээ. Тэдний дуунууд хөгжмийн ертөнцөд цоо шинэ үзэгдэл байлаа.

Гайхамшигтай энгийн аяз, цочир түрхрээн, амьдралын тухай ухаалаг хараалын үгс, гранж рокийн туйлын эрх чөлөө тэдний бүтээлд нэвт шингэжээ. Тэдний дуу болгонд тэр бүтээлээ чин сэтгэлээсээ тоглож буй нь илэрдэг байв. “You Know you’re right”, “Sliver”, “Smells Like Teen Spirit” зэрэг дуунууд нь орчин үеийн хөгжмийн сэтгэлгээний үнэт зүйлсээр аймшиггүй оролдсон бүтээлүүд болж хувирсан байлаа.

Хачин дэмий мөртлөө итгэл үнэмшил болчихсон ойлгомжгүй системүүд үнэхээр байдаг нь түүгээр нотлогдож, оюун санааны эрх чөлөө хичнээн явцуу болж байсан нь тэгж харагдлаа.

Куртын үгс аймшигт хашгираан, эсвэл үхлийн гунигт шивнээ нэвт шингэсэн гранж рок хөгжмөөр хүмүүст хүрч, түүнийг рок хаан болгож, харин багаас нь салахгүй дагаж, олон жил тарчлаасан архаг, хууч үвчин нь Куртийг геройны хэрэглэгч болгов.

Курт найз бүсгүй Куртнэй Лоовтой цагийг өнгөрөөх болж, 1992 оны 2 дугаар сарын 24-нд Куртнэйтэйгээ Хавайд гэрлээд, удалгүй 1992 оны 8 сарын 18-нд охин Фрэнсис Бийн Кобайн Лос Анжелост төрлөө. Харин Куртэд геройноос салах бодол төрсөн ч нэг л завдсангүй.

Есдүгээр сард МTV Видео Мюзик Авардс ёслолын ажиллагаан дээр “Smells Like Teen Spirit” дууны клип нь Шилдэг алтернатив Видеогоор, хамтлаг өөрөө Шилдэг Залуу хамтлагаар шалгарч, Нирвана шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд төдийгүй хөгжмийн ертөнцөд мөнхрөв.

1993 оны хавар, 3 дугаар сарын 2-нд Кобайн геройныг хэтрүүлсэн тунгаар хэрэглэсэн явдал гарч, түүнийг хэвлэлээс тас нуужээ. Дараа сард нь Кобайн амиа хорлохоор завдан угаалгын өрөөнд өөрийгөө түгжиж орхисонд Лоов Сиэтлийн цагдааг дууджээ.

Хэцүү байсан ч удалгүй гайхамшигт “In Utero” цомог мэндлэхэд, удахгүй бүх юм сайхан болно гэж үзэсгэлэнт Куртнэй итгэж байлаа.

Нирванагийн алдар хүнд зогсолтгүй өссөөр, хөгжмийн мэдрэмж, төгс зохилдлогоо нь улам бүр хөгжсөөр,1993 оны 11 дүгээр сард хүний хөгжмийн түүхэнд урлагийн авъяас ба хөгжмийг чин сэтгэлээсээ тоглохын гайхамшигт бэлэгдэл болж үлдсэн алдарт Нью-Йоркийн Анплаггедаа тоглолоо. Шүтэн бишрэгчид нь галзуурахаа дөхөж, танхим далайн давалгаа шиг л давалгаалж байв. Хөгжмийн шүүмжлэгчид бөөн сенсааци дэгдээж, Анплаггедын нэр алдар дэлхий даяар түглээ.

1994 оны 1 дүгээр сард Америкийн аялан тоглолтоо дуусгахад Нирванаг рокийн эх нутаг Герман орон, дараа нь шинэ соёлын өлгий Италиийн хотууд тэвчээртэй хүлээж байлаа. Нирвана 2 дугаар сарын 29-нд Мюнхэнд бут авч, тэгээд Кобайн Лоовын хамт амрахаар Ром хотод хүрлээ. Харамсалтай нь, олон олон эзэнт гүрэн, суут сэтгэгчдийн мөнх бусыг үзсэн, соёлын эцэг болсон их хотууд Нирвана хамтлагийнхан гурвуул хамт тайзан дээр байгааг эцсийн удаа харжээ.

1994 оны 3 дугаар сарын 4. АНУ-ын Сиэтл хот. Нирвана хамтлагийн ахлагч Курт Кобайн рохипнол хэрэглэж, дарс ууж,тэгээд амиа хорлохоор завдаж, Сиэтлийн цагдаагийн газар Куртыг амиа хорлохоор завдсанд нь буруутгав.

Гуравдугаар сарын 30-нд Куртнэй Лоов болон Нирванагийн менежерүүд байныг хар тамхины албадан эмчилгээнд оруулсан ч тэр нэг хоноод л эмнэлгээс оргож хэнд ч хэлэлгүй Сиэтл дэх гэртээ ирлээ. Түүнийг улс даяар эрэн сурвалжлав.

Хэн ч үл мэдэх шалтгаанаар, эсвэл огт шалтгаангүй ч байж магадгүй, ямар ч байсан Кобайн үхэлтэйгээ уулзлаа.

Дөрөвдүгээр сарын 5-нд Курт Кобайн Сиэтл дэх гэртээ толгой руугаа бууджээ. Түүний цогцсыг 4 дүгээр сарын 8-нд л олов. Ройтерс агентлагаар “Дэлхийн алдарт рок хамтлаг Нирванагийн дуучин Курт Кобайн 1994 оны 4 сарын 8-нд Баасан гарагийн өглөө 27 настайдаа Сиэтл хот дахь гэртээ амиа хорлосон байдалтай үхсэн байжээ. Түүнийг засварын ажлаар явж байсан цахилгаанчин олов. Биеийнх нь ойролцоо буу, мөн амиа хорлохдоо бичсэн зурвас олдсон” гэж мэдээллээ.

Курт дэндүү их юм үлдээжээ. Тэр гранж рокийг туйлд нь хүртэл хөгжүүлээд, панк, пост-панк, инди рокийг дэлгэрүүлж,өмнө нь дэлхийд ямар ч хамтлагийн тоглоогүй урсгалыг гаргасан юм. Тэдний дуунууд гал дөл нь дүрэлзсэн мөртлөө яруу тунгалаг байлаа. Нирванагаас хойш рок хүний сэтгэлгээнд жинтэй байр суурь эзлэх болсон.

Нирванагийн үнэ цэнэ нь чухам үүнд байж, түүний дуунуудыг сонсох бүрт Курт Кобайны үгс, Крисийн басс, Дэйвийн нүжигнээн холилдон сүлэгдэж амьдралын утга учрын тухай гашуун мэдрэмж төрүүлнэ. Тэд капитализмд цэг тавьсан 50-иад оны оюун санаа ба урлагийн Хиппи эргэлт, уламжлалын хүлээсийг тас татсан наяад оны Сексийн хувьсгалын мөн чанарыг үргэлжлүүлж, хүн төрөлхтний XX зууны сэтгэлгээнд тод ул мөрөө үлдээсэн постмодерн философийн урлагийн нэгэн илрэл болж байжээ. Чухам тиймээс, өнөөг хүртэл үргэлжилж буй оюун санаан дахь эрх чөлөөний хувьсгалыг талархан дэмжигчид Нирвана хамтлагийн цомгуудаас заавал авч сонсдог учиртай аж.

Харин монголчууд бид урлагийн тухай юу мэдэх вэ. Хүний сэтгэлгээний нэг оргил болсон рок хөгжмийн тухай, түүгээр хүч түрэн илэрдэг оюун санааны эрх чөлөөний тухай, тэр утгаараа өнөө үеийн олон нийтийн философи сэтгэлгээний тухай бид юу хэлж чадах вэ.

@John Constantine Rockmon
Мэдээний линк: http://entertainment.time.mn/content/41847.shtml

Thursday, February 13, 2014

Гэгээн Валентины баяр

Хүмүүс энэ баярыг сүртэйл тэмдэмдэглэх юм. Харин би тэмдэглэхээ болисон. Тоохоо ч болисон сүүлийн хэдэн жил. Тээр тэнд нэг лам үхсэн өдрийг тэмдэглэх надаа ер нь ямар ч хэрэг байгаан. Тэгээд ч би шашин шүтдэггүй. 
Гэгээн Валентины баяр нь Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм. 2 сарын 14-нд болдог. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.
Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.
Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ. Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна. Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ. Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. 

Баахан новш

Ойрын үед огтхон ч тайван байж чадахгүй байна. Байгаа бүх зүйлдээ стрессдээд л. Яг яагад уур хүрээд байгаа юм бүү мэд.  Ханан дээрх зураг, хажууд хэвтэж байгаа нохой, газар унасан чихрийн цаас, ширээн дээр хөглрсөн цаас, хураагаагүй ор. Бүгдийг нь хархаар дургүй хүрж байна. Энэ бүгдээс гарах сайхан арга унтах. Санасан зоргоор нойр хүрэхгүй. Гэрт болж байгаа үйлдэл бүгдэд миний оролцоо хэрэг болно. Зүгээр л юу ч надад хамаагүй гээд бүгдийг хаяхсан. Маргаашийн ажил...Бүгд новш.