Tuesday, August 19, 2014

Би хаачичав


 Тэр би юм болов уу? Эсвэл энэ би юм болов уу? Бодоод бодоод тэр нь би байх гэж бодогдлоо.

Saturday, August 9, 2014

Хөвсгөл явсан

Өчнөөн жил яриж яриж нэг юм энэ жил явж үзлээ. Үнэхээр сайхан нуур байна лээ. Зам нь нэлээн хэсэгтээ шороон. Мөрөн дээр очичихвол цаашаагаа шулуухан засмалаар яваад л нууран дээрээ очичихно. Нуурын эргийг дагаад маш олон жуулчны баазуудтай. Явах гэж байгаа хүмүүст сонин болгоход үнэ нь маш эрс тэс. Нэг газар нь гэр нь 30 000төг гэж байхад нуурын эрэг дагуу нэг бааз нэг хүний 175000төг гэж байсан. Наадам өнгөрөөгөөд очисон болхоор үнэ буурсан хүн бага байна гэж байсан. Нуурын эргийн зах дээрээс дурсгалын зүйлс, утсан, дарсан загас авах боломжтой. Сүхбаатар онгоцонд сүүхад нэг хүний 20000төг. Сүхбаатарт суувал хүслийн хад гэдэг хадыг хараад өнгөрнө. Харин жижиг завинд суувал хадан дээр бууж зураг авхуулах боломжтой. Үнэ нь Сүхбаатартайгаа адилхан. За тэгээд морь унаж бас болдог гэсэн. Нэг морь өдрийн 25000төг. Хөтөч заавал дагаж явна. Хөтөчийн хөлс 40000төг. Гадаадын болоод дотоодын жуулчид ихээр очдог аялал жуулчлал гайгүй хөгжсөн газар байналээ. Мөрөн дээрх шатахуун түгээх төвүүдийн бензин нь 300төгөөр үнэтэй байналээ. Том машинтайл явахгүй бол болохгүй гээд айлгаад байсан чинь жижиг тэргүүд зөндөө явж байсан. Бороо орвол харин жоохон эвгүй байх. За ингээд явсан зурагнаас сонирхуулъя.
















Буцах замдаа Сайхнаагийхаа гэрээр дайрав. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Зөндөө гоё зочилсон :)
 Тариалан сум

 Жимсэндээ






Цаашлаад булган аймагийн Уран тогоо уулын бэлд нэг хонов. Энд жуулчны бааз мөн байдаг гэсэн. Бид 2 ч яахав хээр л хоночихсон. Өглөө нь босоод Уран тогоо уулын оройруу гарлаа. Нэлээн ядраж гарсаан. Орой дээр нь харин их гоё.



Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.  Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.