Wednesday, December 24, 2014

Зул сарын баярыг яаж тэмдэглэдэг вэ

Манайд зул сар гэж яг тэмдэглэдэг юмуу гүй юмуу бүү мэд. Энэ тэнд шинэ жилийн мэнд гээд л албан байгууллага хамт олонгууд архидаад л байх юм. Тэгсэн чинь зул сарыг бусад орнуудад янз бүрээр тэмдэглэдэг юм байнашт. Уг нь өнөөдөр буюу 12 сарын 25-нд христчид л баярлаад 31-дээ бөөнөөрөө шинэ оноо угтаад гэр бүлдээ баярлаал болчихмоор санагдахын.
Есүс Христийн мэндэлсэн өдрийг христүүд Зул сарын баяр болгон өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэдэг. 
Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг. 
Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг. 
Христосчууд нь Зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дахь Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ. 
Болгарын нийслэл Софи дахь Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг. Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ. 
Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна. 


Тусалмаар байна

Ойрдор нэг сайн үйлсийн аянд оролцох санаатай нойр, хоол, хүч тамираа нэлээн л гаргаж суулаа. Гэнэт саяханаас дэмий ч юмруу яваад байгаам  шиг. Зүгээр л хүнд туслаж хүнийг, амьтныг баярлуулах тэр баярлдасан царайнаас гарах гэрэл гэгээг харж кайфрах гоё. Нэг хүнд тусалчаад ард нь нэг  юм горилж суух тэр хүмүүс шал утгагүй санагдаж байна. Зүгээр л тусалмаар байна.

Tuesday, December 23, 2014

Бичээд л баймаар

Би уг нь блогчин байсан юм. Амьдралын дурсамжтай зөндөө үеүүд блогтой салшгүй холбоотой. Харин одоо нээх бичихээ больжээ. Би маш их өөрчлөгдсөн. Бичлээ гэж шүүмжлүүлдэг болсон. Тэгээд л бичихээ больж эхэлсэн ч бичихгүй л бол ганцаардал, гуниглалаа гаргаж чадахгүй байдаг. Одоогоор ганцаардаад гуниад байгаа зүйл байхгүй ч зүгээр ч би бичимээр санагддаг. Блогоо санадаг. Юу ч хамагүй санаандаа орсоноо
бичээд л баймаар...

Tuesday, November 11, 2014

Япон

Япон (Японоор 日本 Ниппон эсвэл Нихон, "Наран гарвалт") нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.

Monday, September 29, 2014

Хажуудах хүн л хань болохгүй бол их ганцаарддаг юм байна. Хажуудахтайгаа зууралдсаар байгаад найз нөхөдчгүй болчихсон байна. зүгээр нүдээ аниад л хэсэг амьдарчихаж. Гэнэт ганцаардан нүдээ нээтэл ганцаархнаа үлдсэн байна. Хэн ч ярихаа больж, хэн ч бодхоо больсон байх. Өрөвдөлтэй ч юмаадаа.

Saturday, September 27, 2014

Анхны цас

Анхны цас өнөөдөр орлоо. Цасыг хараад догдлох. Гараад явмаар санагдах. Даанч ганцаараа. Уг нь ханиндаа романчиглах хүнтэй бол ёстой гоё байхгүй юу. Хөтлөлцөөд л баяр баясгалантай царайтай, инээмсэглэл тодруулаад л... Иймэрхүү догдлол мэдрэлгүй уджээ. Манай хүн яджийхад тийм биш юм. Яагаад хамт байх ёстой гэдгээ ч мэдхээ болилоо. Ямар ч байсан хүү минь аавтай бид хамт амьдардаг. Тэгээд л боллоо. Эсвэл 30 хүрэх гэж байна гээд догдлохоо больж хэвийн гунигтайгаар амьдрах ёстойн болуу. Миний хүсэж байгаа зүйл лав энэ бишээ. Нэгэн цагт хүнээс "Энэ миний хүссэн амьдрал биш байна" гэдэг үг сонсож байсан. Харин одоо өөрөө хэлхээр болчихоод байна. Түүнд ийм гунигтай байсан гэж огтхон ч анзаарч байгаагүй. Би өөрөө хэтэрхий жаргалтай байсан байна.
Цас орж догдолсон сэтгэл минь эргээд гуниг дагуулах юмуу.

Wednesday, September 24, 2014

Намар

Ойрдоо сэтгэл хямраад нэг л тогтож өгөхгүй. Хүн болгон л гунигт намрын тухай яриж бичиж байгаа болхоор түүнд нь автаад байна уу мэдэхгүй юм даа. Байж боломгүй тэнэг санаа ч толгойд орж ирж тэрэндээ догдлон баясаж бас гуниглаж.

Wednesday, September 3, 2014

Гоё

http://www.youtube.com/watch?v=PyNvMO2YUF0
 Snep Жин тан. Өнөөдөр гэнэт Snep-ийн дуунуудыг санагалзаж сонслоо. 10-р ангиа төгсөх үед хажуу айлд шинэ айл нүүж ирэн байрнийхаа хүүхэдтэй танилцаад нийлдэг болж билээ. Тэр үед Оргил 3-р күрсийн оюутан байсан. Тэдний хамтлагийнхантай танилцан нэлээн удаан хэлхэлдсэн дээ. Дуу, бүжиг, клипний зураг авалт, тогтолтууд гээд л... Юу ч бодож санажаагаа юмгүй зүгээр л сайхан байдаг байждээ.

Tuesday, August 19, 2014

Би хаачичав


 Тэр би юм болов уу? Эсвэл энэ би юм болов уу? Бодоод бодоод тэр нь би байх гэж бодогдлоо.

Saturday, August 9, 2014

Хөвсгөл явсан

Өчнөөн жил яриж яриж нэг юм энэ жил явж үзлээ. Үнэхээр сайхан нуур байна лээ. Зам нь нэлээн хэсэгтээ шороон. Мөрөн дээр очичихвол цаашаагаа шулуухан засмалаар яваад л нууран дээрээ очичихно. Нуурын эргийг дагаад маш олон жуулчны баазуудтай. Явах гэж байгаа хүмүүст сонин болгоход үнэ нь маш эрс тэс. Нэг газар нь гэр нь 30 000төг гэж байхад нуурын эрэг дагуу нэг бааз нэг хүний 175000төг гэж байсан. Наадам өнгөрөөгөөд очисон болхоор үнэ буурсан хүн бага байна гэж байсан. Нуурын эргийн зах дээрээс дурсгалын зүйлс, утсан, дарсан загас авах боломжтой. Сүхбаатар онгоцонд сүүхад нэг хүний 20000төг. Сүхбаатарт суувал хүслийн хад гэдэг хадыг хараад өнгөрнө. Харин жижиг завинд суувал хадан дээр бууж зураг авхуулах боломжтой. Үнэ нь Сүхбаатартайгаа адилхан. За тэгээд морь унаж бас болдог гэсэн. Нэг морь өдрийн 25000төг. Хөтөч заавал дагаж явна. Хөтөчийн хөлс 40000төг. Гадаадын болоод дотоодын жуулчид ихээр очдог аялал жуулчлал гайгүй хөгжсөн газар байналээ. Мөрөн дээрх шатахуун түгээх төвүүдийн бензин нь 300төгөөр үнэтэй байналээ. Том машинтайл явахгүй бол болохгүй гээд айлгаад байсан чинь жижиг тэргүүд зөндөө явж байсан. Бороо орвол харин жоохон эвгүй байх. За ингээд явсан зурагнаас сонирхуулъя.
















Буцах замдаа Сайхнаагийхаа гэрээр дайрав. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Зөндөө гоё зочилсон :)
 Тариалан сум

 Жимсэндээ






Цаашлаад булган аймагийн Уран тогоо уулын бэлд нэг хонов. Энд жуулчны бааз мөн байдаг гэсэн. Бид 2 ч яахав хээр л хоночихсон. Өглөө нь босоод Уран тогоо уулын оройруу гарлаа. Нэлээн ядраж гарсаан. Орой дээр нь харин их гоё.



Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.  Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ. 


Tuesday, July 29, 2014

Нохой хөөрхөн шүү

Анх 4 билүү 5-р ангидаа нохойтой болж байсан. Хар өнгөтэй Пулель. Нохой авч өгөхгүй болхоор нь өрөөгөөрөө дүүрэн нохойны зураг цуглуулдаг байлаа. Нэг л өдөр Аска маань хүрээд ирсэн дээ. Өвөөгийн найз циркийн амьтан сургагч Цэндтогооч гэдэг ах 2 хөөрхөн гөлөг барьсаар орж ирсийн. Би нэгийг нь авч тэжээгээд 11 жил болсон. Аска 11 нас хүртлээ манайд байсан. Хөгширсөн хойно нь хүү маань төрж мөлхөж эхлээд нь Аскаг үсдэнэ, зулгаана. Хөөрхий минь яахчгүй тэгээд хэвтэж л байдаг байж билээ. Хүмүүс хүүхэд нохой цуг байлгахгүйл гээд байдаг. Яагаад тэгдэг юм болдоо. Нохой бол хүүхдийн маш сайн найз, хамгаалагч шүү дээ.
















Tuesday, July 22, 2014

Толинд

Миний өөдөөс надтай нэлээн адилхан царайтай хүн хараад зогсож байна.

Tuesday, April 8, 2014

Аялал: Горхи тэрэлж - Болорын уурхай - Арьяабал хийд - Улаанбаатар

Өнгарсан бүтэн сайнд нохойтой аялалдаа хоцрогуутаа Тэрэлжрүү гараад жийчихлээ. 3 настайгаасаал горхийн аман дахь ТИС-ийн полигонд гардаг байлаа. Ээж маань багш учираас оюутнуудаа аваад л дадлагад гарна. Би өөрөө оюутан болоод ч тэнд л дадлагад гарсан. Хар багаасаа жил болгон очдог байсан болхоор үнэхээр дотно. Мод, чулуу, шороо, агаар, ус. Бүх юм нь төрсөн гэр шиг минь санагддын. Олон жил очоогүй байж байгаад очисон чинь мааш их санасан байсан. Шороон дээр нь суугаад хадан дээр гараа тавиад нулимс цийлэгнэж ирсэн шүү. Бас ээжийгээ зөндөө саналаа. Би бас ээж хүн. Тэхдээ миний хүү намайг үхсэний дараа намайг дурсаж очих газар би үлдээгээгүйл байна. Би ер нь миний ээж ийм мундаг гээд хэлчих зүйл юу ч хийгээгүй явна. Тэгхэд миний ээж зөндөө мундаг зүйл хийж олон хүний хайр бахархалыг булааж явсан. Би ч ээжийхээ хажууд өчүүхэн жижгхэн өт хорхой шиг л амьтан юм даа. Яаж мундаг болхоо ч мэдэхгүй байна.







Зундаа энэ ууланд бараг амьдардаг байсан дөө.




Полигоны байшингууд :)
Эндээсээ шууд Арьяабалын хийд орлоо. Дүүжин гүүртэй. Зун л очиход хамгийн гоё санагдлаа. Одоо бол яахавдээл байлээ. Замдаа нэг ийм хөөрхөн амьтантай тааралдав. Том тэмээнүүд нь аймар царай муутай. Үс мүс нь зулгарчихсан, гуужичихсан хэ хэ.

Банчин Ойбурул римбүүчийгийн байгуулсан Гүнчэв Жамбаалин  хийд, Тэрэлж
дэх Арьяабал бурхны сүмүүдийг байгуулсан юм
Арьяабалын хийд нь Тэрэлжийн Мэлхийн хаднаас цаахна байдаг юм.














Аялал төгсхөд аймар ядарсан байв. Ойрд ингэж уул муулаар алхаагүй.
Урьд эдлээгүй зовлон гэж үгүй
Ужид түүнээс хаширна ч гэж үгүй
Урьд эдлээгүй жаргал гэж үгүй
Улам ямагт ханан ч гэж үгүй