Tuesday, February 10, 2015
Төрсөн өдөр
Өчигдөр төрсөн өдөр боллоо. Урд нь эртнээс догдлоод л тэмдэглэдэг байсан одоо догдолсончгүй тэмдэглэсэнчгүй. Олон шалтгаантайлдаа. Ямар ч байсан 30 жилийн өмнө намайг төрүүлж өгсөн ЭЭЖдээ баярлаж байна. Энэ дэлхий дээрх амьдралыг мэдрүүлсэн миний ЭЭЖ. Олон олон хүүхдүүд төрж чадахгүй буцаж байгаа шүү дээ. Би төрсөндөө баярлах биш төрүүлж өгсөн ээждээ баярлах өдөр.
Wednesday, January 21, 2015
Заяаны ханьтайгаа учирч уу?
- Тухайн хүний талаар урьд нь зүүдлэх буюу зөгнөж байсан буюу өмнөх амьдралын энергийн холбоос, харилцаа холбоогоо мөн зүүдэлж, зөгнөсөн байх.
- Заяаны ханьтайгаа учрах нь "гэртээ ирж буй" мэт ойр дотно санагдаж, урт удаан хугацаанд уулзаагүй үгүйлэн санасан сэтгэлээ нөхнө. Уулзсаны дараа урьд өмнө буюу өөр цаг хугацаа, орон зайд учирч байсан дурсамжууд сэргэнэ.
- Заяаны хань чинь сэтгэл санаа, тааламжгүй байдал зэргийг тольдон харуулахын зэрэгцээ бие биенийгээ ур чадвар, авьяасаараа нөхдөг. Нэг ёсондоо yin/yang энерги шиг бие биенээ гүйцээн, балансжуулна.
- Та хоёрын дор хаяж хэн нэг нь өндөр давтамжтай байх бөгөөд Индиго, Кристал юм уу ямар нэг байдлаар дээрх төрлийн генийг өөртөө агуулдаг.
- Нас, хүйс, өсөж төрсөн орчин, шашин, соёлын хувьд асар их ялгаатай байсан ч маш дотно, нэгдмэл болохоо мэдэрнэ.
- Та хоёр бие биенийхээ өвчин зовинол, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэл мэдэрнэ.
- Бие биенээсээ хол байхдаа сульдаж доройтдог. Бие, сэтгэл санааны хувьд өвдөнө.
- Та хоёрын харилцаа эрүүл, тэнцвэртэй байгаа тохиолдолд хэн хэн нь илүү хүчирхэг, чадвартай болдог. Та хоёр бусад хүмүүст, дэлхий ертөнцөд туслах зорилгын доор нэгдсэн болохоо мэдэрнэ.
- Чи заяаны ханиа хязгааргүй хайрлана. Та түүний аль нэг зан чанарт бусдаас илүү татагдана.
- Та хоёр учрах үед хэн нэг нь эсвэл аль аль нь өөр хүнтэй байж таарах нь бий. Нэг ёсондоо огт таамаглах аргагүй нөхцөл байдалд учирна.
- Та хоёрын хэн нэг нь бэлэн биш бол дөлж, зугатах нь бий. Бэлэн болоход нэлээн хэдэн жил шаардагдах магадлалтай.
- Дөлж зугатсан нэг нь ухаарч, эргэж ирэх үед эхэлж хайрласан нь цөхрөл, гутралд орж, өвчинд баригдсан байх нь бий. Эргэж ирсэн нь хүлээлгэсэнээ бөөцийлж хайралж тэнхрүүлж авна.
- Та хоёр хэдэн ч удаа салж нийлсэн бай, та хоёр буцаад л нийлэх болно. Ямар нэг байдлаар холбогдох шалтаг, шалтгаан, тэмдэг, давхцал гарч ирсээр байдаг.
- Харилцаа холбоо нь маш их ээдрээтэй байх болно. Нэг өдөр маш их жаргалтай, дараагийн өдөр нь өмнө нь мэдэрч байгаагүй зовинол мэдрэх жишээтэй.
- Кармаг нөхөж дуусч, балансжуулахын тулд та хоёр бие биенийхээ дургүйг хүргэх олон зүйл хийх болно. Гэсэн хэдий ч харилцаа холбоо ерөнхийдөө улам сайжран, бат бэх болдог.
- Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь та хоёрын сайндаж, муудах эрс тэс харилцаа холбоог эсэргүүцэж, өөр хүнтэй учрахыг зөвлөнө.
- Заяаны учралын тусламжтайгаар маш хурдан өсч дээшлэх боломжтой. Өөр ямар ч харилцаа холбоотой зүйрлэшгүй хурдан дээшилдэг.
- Таны өмнөх харилцаа холбоо заяаны учралтайгаа учрах бэлтгэх байсныг ухаарах болно. Таны заяаны хань өмнөх учрал, дотно найзуудын олон төрлийн зан чанарыг нэгэн зэрэг агуулсан байна.
- Та бүхий л амьдралынхаа туршид энэхүү хүнийг хүлээж байснаа мэдэрнэ. Туулсан амьдралаа эргээд харахад бүтээгүй учрал, зовлон бүхэн "түүнтэй" учруулахын тулд болж байсныг ухаарах болно.
- Та энэ 3 хэмжээст ертөнцөд амьдрахаас бүрэн залхсан байсан хэдий ч заяаны ханьтайгаа байхын тулд сайжирж, урам зориг орох болно.
- Та хөгшин сүнс бөгөөд энэ амьдрал таны сүүлийн амьдрал бол заяаны хосууд учирдаг талтай.
- Та заяаны ханьтайгаа хэдий чиний хамт цагийг өнгөрөөнө, та хоёрын ухамсар төдий чинээ хурдан дээшлэх болно.
- Та заяаны ханиа заяагаар учирсан гэдгийг цаанаасаа гүн гүнзгий мэдрэх бөгөөд энэ амьдралаар зогсохгүй цаашаа улам сайжран, гэртээ харьж, үүрдийн мөнхөд хамт байх болно гэдгийг мэднэ.
http://keytosecret.blogspot.com/- avsan shu
Tuesday, January 20, 2015
Японы домог яриануудаас
Teke Teke гэдэг нь энэхүү бодгаль тохойн дээрээ мөлхөх үед гардаг чимээг илэрхийлжээ. Хуучны зарим түүхэнд өгүүлснээр сургуулийн сурагч охин метроны зам руу унан ирж байсан метронд мөргүүлэн бие нь хоёр хуваагдсан гэдэг байна. Түүний сүнс хөрөө эсвэл хадуур бариад өөрөөс нь зайлсхийх боломжгүй болсон хохирогчийг хоёр хувааснаар өөрөө ганцаараа биш болдог гэдэг байна. “Шөнөөр гэртээ харихаар явж байсан сургуулийн сурагч хөвгүүн цонхны тавцан дээр тохойгоороо тулан суугаа хөөрхөн охиныг олж хардаг. Тэд бие бие рүүгээ харан инээмсэглэх ба хөвгүүн охиныг юу хийж байгааг гайхан бодож амжаагүй байтал охин гэнэт цонхноос үсрэн гарч ирэх үед охины тал бие алга байдаг байна. Айсандаа хөшсөн хөвгүүнийг зугтахаас өмнө охин түүнийг хоёр хуваадаг.”Хүүхэлдэйг 1918 онд Eikichi Suzuki нэртэй 17 настай хөвгүүн Саппород далай тэнгисийн үзэсгэлэн үзэхээр ирэх үедээ худалдан авсан байна. Саппорогийн алдартай гудамжны зах Tanuki-koji-гоос хүүхэлдэйг худалдан авсан хүү 2 настай дүү охин Okiku-даа бэлэглэжээ. Бяцхан охин хүүхэлдэйндээ их хайртай байсан ба өдөр бүр тоглодог байсан ч дараах жил нь ханиаднаас болж нас барсан байна. Охины гэр бүлийнхэн хүүхэлдэйг гэрийнхээ тахилын ширээнд залж, өдөр бүр охиноо дурсан залбирдаг байжээ. Хэсэг хугацааны дараа тэд хүүхэлдэйний үс ургаад байгааг анзаарсан байна. Энэ нь охины сүнс хүүхэлдэйнд шингэсний илрэл байв. 1938 онд Suzuki-гийн гэр бүл Sakhalin руу нүүхдээ хүүхэлдэйг Mannenji сүмийнхний асаргаанд үлдээсэн нь өнөөг хүртэл тэндээ байгаа аж. Хүүхэлдэйн үс яагаад ургаад байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ч шинжлэх ухааны нэгэн судалгаагаар хүүхэлдэйн үс жаахан хүүхдийн үс байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан гэдэг.
Цуу татагдсан амтай эмэгтэй гэх энэ домогт өгүүлснээр амны халхавч зүүсэн өндөр эмэгтэй шөнөөр ганцаараа явдаг гэнэ. Гэхдээ энэ хачирхалтай эмэгтэй амны халхавчныхаа цаана аймшигтай дүр төрхөө нуусан байдаг аж. Түүний ихэнх хохирогчид хүүхдүүд байдаг ба тэр түүнийг зогсоон “Би хөөрхөн байна уу?” гэж асуудаг байна. Хэрвээ үгүй гэж хариулбал тэр хайч гаргаж ирээд толгойг чинь цавчина. Тийм гэвэл тэр амны халхавчаа авч, нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл урагдсан амаа гарган харуулж, “Одоо юу гэмээр байна?” гэж асуудаг. Үгүй гэвэл хайчаараа толгойг чинь цавчих ба тийм гэвэл амыг чинь өөрийнх шигээ болгоно. Түүнээс зугтах боломжгүй, учир нь тэр яаж ч зугтсан өмнө чинь гарч ирсээр байх болно. Цагдаа нарын мэдээлснээр 1970-аад оны үед машинд мөргүүлж нас барсан эмэгтэйг олох үед түүний ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл цуу татагдсан байсан гэнэ.
medeelliig http://news.xopom.com/ s avav
Saturday, January 10, 2015
:(
Энэ улс орон минь юу л болоод байнадаа. Юу ч хийж чадахгүй болхоор бухимдаад байх юм. Уг нь Монголдоо ажиллаж амьдарна гэж боддог юм. Ийм хэцүү муухай байгаад байх юм бол хаа нэг тийшээ явсан дээр санагдаж эхлэж байна. Тэгж бодсоор байгад Ногоон картд бүртгүүлчихлээ. Яваад өгөх юм бол зүгээр л юм байна дөө. Монголд нээх сонин ирээдүй ерөөсөө харагдахаа болилоо.
Wednesday, December 24, 2014
Зул сарын баярыг яаж тэмдэглэдэг вэ
Манайд зул сар гэж яг тэмдэглэдэг юмуу гүй юмуу бүү мэд. Энэ тэнд шинэ жилийн мэнд гээд л албан байгууллага хамт олонгууд архидаад л байх юм. Тэгсэн чинь зул сарыг бусад орнуудад янз бүрээр тэмдэглэдэг юм байнашт. Уг нь өнөөдөр буюу 12 сарын 25-нд христчид л баярлаад 31-дээ бөөнөөрөө шинэ оноо угтаад гэр бүлдээ баярлаал болчихмоор санагдахын.Есүс Христийн мэндэлсэн өдрийг христүүд Зул сарын баяр болгон өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэдэг.
Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг.
Өнөөдөр Зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг.
Христосчууд нь Зул сарын баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дахь Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.
Болгарын нийслэл Софи дахь Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг. Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.
Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг байна. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог байна. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байна.
Тусалмаар байна
Ойрдор нэг сайн үйлсийн аянд оролцох санаатай нойр, хоол, хүч тамираа нэлээн л гаргаж суулаа. Гэнэт саяханаас дэмий ч юмруу яваад байгаам шиг. Зүгээр л хүнд туслаж хүнийг, амьтныг баярлуулах тэр баярлдасан царайнаас гарах гэрэл гэгээг харж кайфрах гоё. Нэг хүнд тусалчаад ард нь нэг юм горилж суух тэр хүмүүс шал утгагүй санагдаж байна. Зүгээр л тусалмаар байна.
Tuesday, December 23, 2014
Бичээд л баймаар
Би уг нь блогчин байсан юм. Амьдралын дурсамжтай зөндөө үеүүд блогтой салшгүй холбоотой. Харин одоо нээх бичихээ больжээ. Би маш их өөрчлөгдсөн. Бичлээ гэж шүүмжлүүлдэг болсон. Тэгээд л бичихээ больж эхэлсэн ч бичихгүй л бол ганцаардал, гуниглалаа гаргаж чадахгүй байдаг. Одоогоор ганцаардаад гуниад байгаа зүйл байхгүй ч зүгээр ч би бичимээр санагддаг. Блогоо санадаг. Юу ч хамагүй санаандаа орсонообичээд л баймаар...
Subscribe to:
Posts (Atom)