Sunday, October 18, 2015

Ээжээ та надад зөвлөөч. Шийдэж чадахгүй зөндөө асуудлууд надад байна. Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байна. Зүгээр л хоол хийсэн ч хэн нэгнээс асуумаар санагдах юм. Энийг яах билээ гэхээр хэлээл өгдөг. Таниас минь өөр тэгж хэлдэг, мэддэг, зөвөлдөг, ард минь тулгуур болдог хүн хаана ч алга. Шөнө зүүдэнд минь ирээд хамт байгаасай гэж хүсэх юм. Хүссэн болгоноороо зүүдэлдэггүй. Амьдралдаа хамт байх боломж байхгүй ч гэсэн ядаж зүүдэндээ үргэлж хамт байхыг хүсэж байна. Ээжийн бяцхан охин болоод эрхлээд л байж баймаар байна. Энэ ертөнц дээр тэврээд үнсэх ч хүн алга. Танийхаа гарнаас атгаад толгойгоо илүүлээд л хэвтэхсэн.

No comments:

Post a Comment