Буцах замдаа Сайхнаагийхаа гэрээр дайрав. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Зөндөө гоё зочилсон :)
Тариалан сум
Жимсэндээ
Цаашлаад булган аймагийн Уран тогоо уулын бэлд нэг хонов. Энд жуулчны бааз мөн байдаг гэсэн. Бид 2 ч яахав хээр л хоночихсон. Өглөө нь босоод Уран тогоо уулын оройруу гарлаа. Нэлээн ядраж гарсаан. Орой дээр нь харин их гоё.
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.
No comments:
Post a Comment