Wednesday, December 24, 2014
Тусалмаар байна
Ойрдор нэг сайн үйлсийн аянд оролцох санаатай нойр, хоол, хүч тамираа нэлээн л гаргаж суулаа. Гэнэт саяханаас дэмий ч юмруу яваад байгаам шиг. Зүгээр л хүнд туслаж хүнийг, амьтныг баярлуулах тэр баярлдасан царайнаас гарах гэрэл гэгээг харж кайфрах гоё. Нэг хүнд тусалчаад ард нь нэг юм горилж суух тэр хүмүүс шал утгагүй санагдаж байна. Зүгээр л тусалмаар байна.
Tuesday, December 23, 2014
Бичээд л баймаар
Би уг нь блогчин байсан юм. Амьдралын дурсамжтай зөндөө үеүүд блогтой салшгүй холбоотой. Харин одоо нээх бичихээ больжээ. Би маш их өөрчлөгдсөн. Бичлээ гэж шүүмжлүүлдэг болсон. Тэгээд л бичихээ больж эхэлсэн ч бичихгүй л бол ганцаардал, гуниглалаа гаргаж чадахгүй байдаг. Одоогоор ганцаардаад гуниад байгаа зүйл байхгүй ч зүгээр ч би бичимээр санагддаг. Блогоо санадаг. Юу ч хамагүй санаандаа орсонообичээд л баймаар...
Tuesday, November 11, 2014
Япон
Япон (Японоор 日本 Ниппон эсвэл Нихон, "Наран гарвалт") нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
Monday, September 29, 2014
Saturday, September 27, 2014
Анхны цас
Анхны цас өнөөдөр орлоо. Цасыг хараад догдлох. Гараад явмаар санагдах. Даанч ганцаараа. Уг нь ханиндаа романчиглах хүнтэй бол ёстой гоё байхгүй юу. Хөтлөлцөөд л баяр баясгалантай царайтай, инээмсэглэл тодруулаад л... Иймэрхүү догдлол мэдрэлгүй уджээ. Манай хүн яджийхад тийм биш юм. Яагаад хамт байх ёстой гэдгээ ч мэдхээ болилоо. Ямар ч байсан хүү минь аавтай бид хамт амьдардаг. Тэгээд л боллоо. Эсвэл 30 хүрэх гэж байна гээд догдлохоо больж хэвийн гунигтайгаар амьдрах ёстойн болуу. Миний хүсэж байгаа зүйл лав энэ бишээ. Нэгэн цагт хүнээс "Энэ миний хүссэн амьдрал биш байна" гэдэг үг сонсож байсан. Харин одоо өөрөө хэлхээр болчихоод байна. Түүнд ийм гунигтай байсан гэж огтхон ч анзаарч байгаагүй. Би өөрөө хэтэрхий жаргалтай байсан байна.
Цас орж догдолсон сэтгэл минь эргээд гуниг дагуулах юмуу.
Цас орж догдолсон сэтгэл минь эргээд гуниг дагуулах юмуу.
Wednesday, September 24, 2014
Намар
Ойрдоо сэтгэл хямраад нэг л тогтож өгөхгүй. Хүн болгон л гунигт намрын тухай яриж бичиж байгаа болхоор түүнд нь автаад байна уу мэдэхгүй юм даа. Байж боломгүй тэнэг санаа ч толгойд орж ирж тэрэндээ догдлон баясаж бас гуниглаж.
Wednesday, September 3, 2014
Гоё
http://www.youtube.com/watch?v=PyNvMO2YUF0
Snep Жин тан. Өнөөдөр гэнэт Snep-ийн дуунуудыг санагалзаж сонслоо. 10-р ангиа төгсөх үед хажуу айлд шинэ айл нүүж ирэн байрнийхаа хүүхэдтэй танилцаад нийлдэг болж билээ. Тэр үед Оргил 3-р күрсийн оюутан байсан. Тэдний хамтлагийнхантай танилцан нэлээн удаан хэлхэлдсэн дээ. Дуу, бүжиг, клипний зураг авалт, тогтолтууд гээд л... Юу ч бодож санажаагаа юмгүй зүгээр л сайхан байдаг байждээ.
Snep Жин тан. Өнөөдөр гэнэт Snep-ийн дуунуудыг санагалзаж сонслоо. 10-р ангиа төгсөх үед хажуу айлд шинэ айл нүүж ирэн байрнийхаа хүүхэдтэй танилцаад нийлдэг болж билээ. Тэр үед Оргил 3-р күрсийн оюутан байсан. Тэдний хамтлагийнхантай танилцан нэлээн удаан хэлхэлдсэн дээ. Дуу, бүжиг, клипний зураг авалт, тогтолтууд гээд л... Юу ч бодож санажаагаа юмгүй зүгээр л сайхан байдаг байждээ.
Subscribe to:
Posts (Atom)
