Monday, January 25, 2016
1.26
Бүх юм бахь байдгаараа. Өчигдөр нэг сонин зүйл болсон нь Баагий агсам тавьсан. Хэсэгхэн хугацаанд өөр хүн болчихсон. Би бас яг тэгдэг байсан. Тэрнээс болоод л Солонгоогоос салсан. Одоо бас л салах тухай, гэхдээ би бодож байна. Ганцаараа болоод ямар байх нь үнэхээр аймшигтай санагдаж байгаа ч би ганцаараа байсан нь дээр л байх. Өчигдөр чанга чанга дуугарч хүүгээ айлгасан. Миний хүү муухай зүйл огт үзэх ёсгүй.
Sunday, January 3, 2016
12.04
Шинэ оны шинэ сарын шинэ 7 хоногийн хамгийн эхний ажлын өдөр. Би гэртээ нохойнуудтайгаа зууралдаал байж байна. Нээх их юм хиймээр санагдаал байсан цагаа тулхаар юу ч хийхгүйн. За өнгөрсөн өдрүүдийг амарсан баярласан гэж тооцоол өөрийгөө тайвшруулна даа. Баагий багшид юмаа хүлээлгээд өгчихвөл нэг ажилын ард гарчихаж байгаа юм. Студээ нүүлгэнэ гэж бас нэг том ажил байнаа. ЗЭМ-ийн 3 шторк хийнэ. Mykey-ийн рекламыг хийж өгнө. Завсараар нь байраа засна. Өөр ажилууд ороод ирвэл их зүгээр л байна. Жоохон мөнгө хуримтлуулмаар байна. Кофегоо уучаад усанд орчоод гаря даа.
Thursday, December 31, 2015
2016.01.01
Заа ингээд 2016 он гарчихлаа. Энэ онд маш их зүйл болно, их зүйл өөрчлөгдөнө гэж хүлээж байгаа. Бас маш идэвхитэй байна гэж төлөвлөж байгаа.
Sunday, October 18, 2015
Ээжээ та надад зөвлөөч. Шийдэж чадахгүй зөндөө асуудлууд надад байна. Ганцаараа шийдвэр гаргаж чадахгүй байна. Зүгээр л хоол хийсэн ч хэн нэгнээс асуумаар санагдах юм. Энийг яах билээ гэхээр хэлээл өгдөг. Таниас минь өөр тэгж хэлдэг, мэддэг, зөвөлдөг, ард минь тулгуур болдог хүн хаана ч алга. Шөнө зүүдэнд минь ирээд хамт байгаасай гэж хүсэх юм. Хүссэн болгоноороо зүүдэлдэггүй. Амьдралдаа хамт байх боломж байхгүй ч гэсэн ядаж зүүдэндээ үргэлж хамт байхыг хүсэж байна. Ээжийн бяцхан охин болоод эрхлээд л байж баймаар байна. Энэ ертөнц дээр тэврээд үнсэх ч хүн алга. Танийхаа гарнаас атгаад толгойгоо илүүлээд л хэвтэхсэн.
Saturday, September 26, 2015
Friday, September 25, 2015
Хүү
Ногоон тал дээр дэвсгэр дэвсчихсэн хэвтэнэ. Хэн нэгэн бяцхан хүүг эрхлүүлээд л. Жижигхээн хөлөөрөө нүүрэн дээр гишгээд би үнэхээр жаргалтай байх тэр мэдрэмж. Хүүгийн ээж хүрээд ирлээ. Солонго. Түүнтэй юм яриж чадахгүй. Нэг мэдсэн Солонго хүүгээ аваад тээр тэнд очоод зогсчихож. Алсаас хэн нэгэнтэй ярилцангаа тэр 2г ажиглана. Түүнд хайртай гэсэн мэдрэмж тээр гүнээс лугших.
Monday, September 21, 2015
Голын мэдрэмж
Гэнэт өнгөрсөн бүхэн бодогдож өнгөрснөө алдсанаа найз охиноо алдсандаа мааш ихээр харамслаа. Үе үе хүчтэй мэдрэгддэг тэр мэдрэмжүүд маш хэцүү. Уйлмаар. Тэхдээ нулимсгүй. Уйлаад ч харамсаад ч одоо бүх зүйл ард хоцорсон. Одоо урагшаагаал харна. Урд байгаа салаагуудын бас алийг нь дагахаа мэдэхгүй. Сонин голын мэдрэмж.
Subscribe to:
Posts (Atom)
