Tuesday, December 17, 2013

АААААЙЙЙМАААР ГОЁ

Өнөөдөр гэнэт жоохон байхдаа сонсож байсан дуунуудаа хайж сонслоо. Нээх гоё хөөрхөн мэдрэмж. Тэр үеийн догдлолуудыг эргээд үгүйлэх шиг. Гэгээхэн байждээ. Яаг тэгээд нэг догдлолтой, дурлалтай өдрийг өнгөрөөх юмсан. Тэр үед үзэн ядаж байсан зүйлсээ одоо эргээж үгүйлж байна. Сайхан байсан байнаа. Япон багшийгаа хархаас дургүй хүрж хичээл нь орохгүй бол баярладаг байсан. Харин өнөөдөр эргээж ганц удаа ч хамаагүй хичээлдээ суумаар байна. Яг тэр ангийхантайгаа. Хүүхэд насанд хүргэж хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа гэж эмээ хүртэл ярьдаг юм гэдэг билүү. Эмээ байтугай би яриж байнашт. АААААЙЙЙМАААР ГОЁ

1 comment: