Thursday, December 26, 2013

Идэвхийтэй л баймаар байнаштэ

Юм хүлээчихээр цаг явж өгөхгүй юмаа. Дөнгөж 26н. Саяхан өвөө 5 хоногоор амралтанд явлаа. Бид 3 гэртээ хичнээн сайхан байваа. Тусдаа амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг аймар их ойлгосон. Хэдхэн хонож байхад хүү маань цай чанаж байна хоол хийж байна гэрээ цэвэрлэж өдөр болгон аяга тавгаа угааж байна. Загнахгүй болхоор нэг л тийм том хүн болчихсон юм шиг мэдрэмж төрөөд байх шиг байгаан. Өвөө бол тэгж болохгүй ингэж болохгүй ядарчлаа түлэгдчинэ алив би гэж урдуур нь орсоор байгаад их залхуу бас арчаагүй болгоод байгаан байнашт. За нэг иймэрхүү дүгнэлт хийв. Гол нь нэг юм хийнэ гээд бодчихсон чинь сайхан байнаа. Инээд хүрээл баяр төрөөд л. Идэвхийтэй л баймаар байнаштэ.

No comments:

Post a Comment