Гудманд залуус үнсэлдэхээн больжээ
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнээ
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.
Гудманд хосууд үнсэлдэж байна
Гоё байна.
Ганцхан би инээж бусад нь ярвайна
Муухай* байна.
Б.Батзаяа
Энэ муусайн гар утас телевизер компьютер нтр байхгүй бол гоё байхгүй юу. Хосууд тэврэлдээд унтана, гэр бүлийнхэн ширээгээ тойрч суугаад хоолоо иднэ, ээж хүү аав 3 бөмбөгөөр, шатраар ямар нэгэн тоглоомоор тоглох байсан. Бодит харилцаа бидэнд маш их дутагдаж байна.
уул нь гудамжинд байнга л үнсэлдээстэйшт. сонин юмааа, тэд...
ReplyDeleteҮнсэлдээд явжийдаг хүмүүс нь гоё. Би тэднүүст дуртай.
ReplyDelete