Friday, January 31, 2014

Сар шинээр

Өнгөрсөн жил гэрээсээ ерөөсөө гараагүй. Аймар их ядраад ажил оронгуут амралтаа авсан шиг болж байсан. Энэ жил чинь харин ёстой дажгүй шүү. Хүн ч бага байна. Бас шиний нэгэнд айлд очсон. Бууз идсэн. Айлын хоол амттай гэж :-p Бас болоогүйэ орой нь бардаад ха ха. Буузаа шингээгээд. Харих замдаа аймшигтай осолтой тааралдаж хүний амь аварсан. Тэр хүн нь шилээ цөмлөөд гараад ирсэн л дээ. Тэхдээл тусалан. Аймар байсан шүү. Бараг л би өөрөө шоконд орсон. Согтуу л машин бариж явсан байх. Гараад зугтаачихсан. Өөр хүн байхгүй байсан болхоор сэтгэл амарсан. Тэхдээл энэ тэндгүй тарсан машиныг, хөглөрсөн шалавчуудыг нь шөнөжин зүүдлэж хонолоо.
Заа тэгээд энэ цагаан сараар чинь хэдэн кино татаад үзчих санаатай байгаа. Үзхээр санал болгохоор кино байвал хэлээрэй.
Харин ойрдоо номноос холдоод байх юм. Шүгдэн уншиж эхлүүлээд хаячихсан. Дуусгачуул бас эхлүүлмээр байгаа ном байнаа.

No comments:

Post a Comment