Wednesday, April 22, 2015

Тэврэлтээ бүү харамла

Бидний мэдрэмж, үйлдлийн үгэн илэрхийлэл нь дамжуулж буй мэдээллийн 10%-ийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг бид өөрсдийн үйл хөдлөл, биеийн байдал, толгойн өргөлт, гарын атгалт, мөн түүнчлэн “хайрын тэмдэг” болох тэврэлт, шүргэлт, үнсэлтээрээ илэрхийлдэг билээ.



Дотны хайртай хүмүүс маань тэврээсэй, илч дулааныг нь мэдрэх юмсан хэмээн бид хүсдэг. Бие биеэ тэврэнгээ бид өөрөө ч мэдэлгүй хайртай хүнийхээ зүрхэнд хүрэх хамгийн дөт замыг олсон байдаг. Биднийг тэврэлдэх үед бие организмд маань аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар-окситоцин ялгарч байдаг аж.
Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг. Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс тэр хайр энхрийллийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж муутай, амьдралд зохицох чадвар сул, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг аж.
Тэврэлтээр дамжуулан бид зөвхөн өөрийн харьцааг илэрхийлэх бус, бусдыг хайрлахад суралцаж байдаг!  Тэврэлтээ бүү харамла...
new.zindaa.mn-s avlaa

No comments:

Post a Comment