Friday, April 24, 2015

Мөнгө

Намайг мөнгөгүй арчаагүй гэж хэлээ өвөө маань. Миний бодол бол бүр эсэргээрээ. Мөнгө юунд хэрэгтэй вэ. Мэдээж идэж ууна, өмсөнө, зугаацна, янз бүрийн хэрэглээнд л хэрэгтэй. Зөндөө мөнгө дансандаа хадгалснаараа баян гэдэг тодотголыг авна гэж би бодохгүй байна. Мөнгө хадгалах хэрэгтэйлдээ. Тэхдээ л сэтгэл баян байвал заавал мөнгө гэмээргүй санагддаг юм. Өнөөдөр мөнгө байхгүй ч бусад бүх зүйл надаа байж байна. Тэхээр миний бодлоор би баян л байгаад байгаа юм. Дуртай ажилаа хийж байна. Дуртай үедээ гэртээ суучиж байна. Дуртай үедээ гараад дуртай газраа очичиж байна. Хүү маань дутсан юмгүй л байна. Хоол ундтай, хувцас хунартай. Мөнгөгүй үедээ гэртээ киногоо татаад үзчихнэ. Мөнгөтэй болхоороо кино театр орчино. Заавал мөнгөтэй байжийж арчаатай, мундаг, хангалуун байна гэж байхгүйэ. Би лав өөртөө баян хүн.

No comments:

Post a Comment