Анхны цас өнөөдөр орлоо. Цасыг хараад догдлох. Гараад явмаар санагдах. Даанч ганцаараа. Уг нь ханиндаа романчиглах хүнтэй бол ёстой гоё байхгүй юу. Хөтлөлцөөд л баяр баясгалантай царайтай, инээмсэглэл тодруулаад л... Иймэрхүү догдлол мэдрэлгүй уджээ. Манай хүн яджийхад тийм биш юм. Яагаад хамт байх ёстой гэдгээ ч мэдхээ болилоо. Ямар ч байсан хүү минь аавтай бид хамт амьдардаг. Тэгээд л боллоо. Эсвэл 30 хүрэх гэж байна гээд догдлохоо больж хэвийн гунигтайгаар амьдрах ёстойн болуу. Миний хүсэж байгаа зүйл лав энэ бишээ. Нэгэн цагт хүнээс "Энэ миний хүссэн амьдрал биш байна" гэдэг үг сонсож байсан. Харин одоо өөрөө хэлхээр болчихоод байна. Түүнд ийм гунигтай байсан гэж огтхон ч анзаарч байгаагүй. Би өөрөө хэтэрхий жаргалтай байсан байна.
Цас орж догдолсон сэтгэл минь эргээд гуниг дагуулах юмуу.
Saturday, September 27, 2014
Wednesday, September 24, 2014
Намар
Ойрдоо сэтгэл хямраад нэг л тогтож өгөхгүй. Хүн болгон л гунигт намрын тухай яриж бичиж байгаа болхоор түүнд нь автаад байна уу мэдэхгүй юм даа. Байж боломгүй тэнэг санаа ч толгойд орж ирж тэрэндээ догдлон баясаж бас гуниглаж.
Wednesday, September 3, 2014
Гоё
http://www.youtube.com/watch?v=PyNvMO2YUF0
Snep Жин тан. Өнөөдөр гэнэт Snep-ийн дуунуудыг санагалзаж сонслоо. 10-р ангиа төгсөх үед хажуу айлд шинэ айл нүүж ирэн байрнийхаа хүүхэдтэй танилцаад нийлдэг болж билээ. Тэр үед Оргил 3-р күрсийн оюутан байсан. Тэдний хамтлагийнхантай танилцан нэлээн удаан хэлхэлдсэн дээ. Дуу, бүжиг, клипний зураг авалт, тогтолтууд гээд л... Юу ч бодож санажаагаа юмгүй зүгээр л сайхан байдаг байждээ.
Snep Жин тан. Өнөөдөр гэнэт Snep-ийн дуунуудыг санагалзаж сонслоо. 10-р ангиа төгсөх үед хажуу айлд шинэ айл нүүж ирэн байрнийхаа хүүхэдтэй танилцаад нийлдэг болж билээ. Тэр үед Оргил 3-р күрсийн оюутан байсан. Тэдний хамтлагийнхантай танилцан нэлээн удаан хэлхэлдсэн дээ. Дуу, бүжиг, клипний зураг авалт, тогтолтууд гээд л... Юу ч бодож санажаагаа юмгүй зүгээр л сайхан байдаг байждээ.
Tuesday, August 19, 2014
Saturday, August 9, 2014
Хөвсгөл явсан
Өчнөөн жил яриж яриж нэг юм энэ жил явж үзлээ. Үнэхээр сайхан нуур байна лээ. Зам нь нэлээн хэсэгтээ шороон. Мөрөн дээр очичихвол цаашаагаа шулуухан засмалаар яваад л нууран дээрээ очичихно. Нуурын эргийг дагаад маш олон жуулчны баазуудтай. Явах гэж байгаа хүмүүст сонин болгоход үнэ нь маш эрс тэс. Нэг газар нь гэр нь 30 000төг гэж байхад нуурын эрэг дагуу нэг бааз нэг хүний 175000төг гэж байсан. Наадам өнгөрөөгөөд очисон болхоор үнэ буурсан хүн бага байна гэж байсан. Нуурын эргийн зах дээрээс дурсгалын зүйлс, утсан, дарсан загас авах боломжтой. Сүхбаатар онгоцонд сүүхад нэг хүний 20000төг. Сүхбаатарт суувал хүслийн хад гэдэг хадыг хараад өнгөрнө. Харин жижиг завинд суувал хадан дээр бууж зураг авхуулах боломжтой. Үнэ нь Сүхбаатартайгаа адилхан. За тэгээд морь унаж бас болдог гэсэн. Нэг морь өдрийн 25000төг. Хөтөч заавал дагаж явна. Хөтөчийн хөлс 40000төг. Гадаадын болоод дотоодын жуулчид ихээр очдог аялал жуулчлал гайгүй хөгжсөн газар байналээ. Мөрөн дээрх шатахуун түгээх төвүүдийн бензин нь 300төгөөр үнэтэй байналээ. Том машинтайл явахгүй бол болохгүй гээд айлгаад байсан чинь жижиг тэргүүд зөндөө явж байсан. Бороо орвол харин жоохон эвгүй байх. За ингээд явсан зурагнаас сонирхуулъя.
Буцах замдаа Сайхнаагийхаа гэрээр дайрав. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Зөндөө гоё зочилсон :)
Тариалан сум
Жимсэндээ
Цаашлаад булган аймагийн Уран тогоо уулын бэлд нэг хонов. Энд жуулчны бааз мөн байдаг гэсэн. Бид 2 ч яахав хээр л хоночихсон. Өглөө нь босоод Уран тогоо уулын оройруу гарлаа. Нэлээн ядраж гарсаан. Орой дээр нь харин их гоё.
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.
Tuesday, July 29, 2014
Нохой хөөрхөн шүү
Анх 4 билүү 5-р ангидаа нохойтой болж байсан. Хар өнгөтэй Пулель. Нохой авч өгөхгүй болхоор нь өрөөгөөрөө дүүрэн нохойны зураг цуглуулдаг байлаа. Нэг л өдөр Аска маань хүрээд ирсэн дээ. Өвөөгийн найз циркийн амьтан сургагч Цэндтогооч гэдэг ах 2 хөөрхөн гөлөг барьсаар орж ирсийн. Би нэгийг нь авч тэжээгээд 11 жил болсон. Аска 11 нас хүртлээ манайд байсан. Хөгширсөн хойно нь хүү маань төрж мөлхөж эхлээд нь Аскаг үсдэнэ, зулгаана. Хөөрхий минь яахчгүй тэгээд хэвтэж л байдаг байж билээ. Хүмүүс хүүхэд нохой цуг байлгахгүйл гээд байдаг. Яагаад тэгдэг юм болдоо. Нохой бол хүүхдийн маш сайн найз, хамгаалагч шүү дээ.
Tuesday, July 22, 2014
Subscribe to:
Posts (Atom)









































