Friday, April 24, 2015
Мөнгө
Намайг мөнгөгүй арчаагүй гэж хэлээ өвөө маань. Миний бодол бол бүр эсэргээрээ. Мөнгө юунд хэрэгтэй вэ. Мэдээж идэж ууна, өмсөнө, зугаацна, янз бүрийн хэрэглээнд л хэрэгтэй. Зөндөө мөнгө дансандаа хадгалснаараа баян гэдэг тодотголыг авна гэж би бодохгүй байна. Мөнгө хадгалах хэрэгтэйлдээ. Тэхдээ л сэтгэл баян байвал заавал мөнгө гэмээргүй санагддаг юм. Өнөөдөр мөнгө байхгүй ч бусад бүх зүйл надаа байж байна. Тэхээр миний бодлоор би баян л байгаад байгаа юм. Дуртай ажилаа хийж байна. Дуртай үедээ гэртээ суучиж байна. Дуртай үедээ гараад дуртай газраа очичиж байна. Хүү маань дутсан юмгүй л байна. Хоол ундтай, хувцас хунартай. Мөнгөгүй үедээ гэртээ киногоо татаад үзчихнэ. Мөнгөтэй болхоороо кино театр орчино. Заавал мөнгөтэй байжийж арчаатай, мундаг, хангалуун байна гэж байхгүйэ. Би лав өөртөө баян хүн.
Thursday, April 23, 2015
Wednesday, April 22, 2015
Тэврэлтээ бүү харамла
Бидний мэдрэмж, үйлдлийн үгэн илэрхийлэл нь дамжуулж буй мэдээллийн 10%-ийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг бид өөрсдийн үйл хөдлөл, биеийн байдал, толгойн өргөлт, гарын атгалт, мөн түүнчлэн “хайрын тэмдэг” болох тэврэлт, шүргэлт, үнсэлтээрээ илэрхийлдэг билээ.Monday, April 20, 2015
он дуустал 255 өдөр
Sunday, February 15, 2015
Ижийгээ тээр үзлүү яалаа..
Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би...
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад, би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа?
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунихад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөөл гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би...

Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжийгээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад, би уужирлаа
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би, ижийнхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимыг нь өссөн цагаас барчихаад
Уучлаарай гэж хэлсэн билүү би ээждээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хоргодохдоо үхэж чаддагүйд тань
Ээж таньдаа охин нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя

Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамт туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь..
Үлдсэн амьдралаа хамт туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь..
Wednesday, February 11, 2015
Зүүд
- Хэдүүлээ дугуй унаж бичлэгээ үргэлжлүүлеэ
Дугуйн дээрээс зам жирэлзэн, камерний дуранд 2 эмэгтэй аз жаргалтай инээмсэглэл. 2 талаараа жижигхэн төмөр хашаагаар хашуулан ургасан өндөр модод шаргалтна. Салхи нүүрийг илбэн дугуй унах нь нэг л таатай. Эргээд хартал баахан урт үстэй найзууд "Fuck". Тэднийгээ харан "сахилгагүй амьтад шүү" инээмсэглэнэ. "Камерний дуран бохирдчихжээ, арчих хэрэгтэй болж". Урд дугуй юманд тээглэн хойд дугуй урагша годройтон унах шахлаа. Зогсож байгаад дурангаа арчичихаад хөдлөв. Зам хөндлөн тавьсан бүдүүн том модонд харсаар байж түрүүнийх шигээ дахин тээглэв. Энэ удаа тээглээд зогссонггүй газраас хөндийрөн эргэлдлээ. Агаарт хэд сэгсчүүлээд газарт уналаа. Эргэн тойрноо ажвал "Бавагийн нас барсан газар". Тээр тэнд зам дээр гар нь тасран цусандаа хутгалдсан эрэгтэй хүн хэвтэнэ. "Бавагийн бие".
- Зугтаарай Бава намайг авч явах гэж байна" Хамаг хурднаараа гүйлээ. Ард мод хугаран тас няс хийн унав. "Бава надруу мод шидэж байна"
СЭРЧИХЛЭЭ
Subscribe to:
Posts (Atom)