Tuesday, August 19, 2014

Би хаачичав


 Тэр би юм болов уу? Эсвэл энэ би юм болов уу? Бодоод бодоод тэр нь би байх гэж бодогдлоо.

Saturday, August 9, 2014

Хөвсгөл явсан

Өчнөөн жил яриж яриж нэг юм энэ жил явж үзлээ. Үнэхээр сайхан нуур байна лээ. Зам нь нэлээн хэсэгтээ шороон. Мөрөн дээр очичихвол цаашаагаа шулуухан засмалаар яваад л нууран дээрээ очичихно. Нуурын эргийг дагаад маш олон жуулчны баазуудтай. Явах гэж байгаа хүмүүст сонин болгоход үнэ нь маш эрс тэс. Нэг газар нь гэр нь 30 000төг гэж байхад нуурын эрэг дагуу нэг бааз нэг хүний 175000төг гэж байсан. Наадам өнгөрөөгөөд очисон болхоор үнэ буурсан хүн бага байна гэж байсан. Нуурын эргийн зах дээрээс дурсгалын зүйлс, утсан, дарсан загас авах боломжтой. Сүхбаатар онгоцонд сүүхад нэг хүний 20000төг. Сүхбаатарт суувал хүслийн хад гэдэг хадыг хараад өнгөрнө. Харин жижиг завинд суувал хадан дээр бууж зураг авхуулах боломжтой. Үнэ нь Сүхбаатартайгаа адилхан. За тэгээд морь унаж бас болдог гэсэн. Нэг морь өдрийн 25000төг. Хөтөч заавал дагаж явна. Хөтөчийн хөлс 40000төг. Гадаадын болоод дотоодын жуулчид ихээр очдог аялал жуулчлал гайгүй хөгжсөн газар байналээ. Мөрөн дээрх шатахуун түгээх төвүүдийн бензин нь 300төгөөр үнэтэй байналээ. Том машинтайл явахгүй бол болохгүй гээд айлгаад байсан чинь жижиг тэргүүд зөндөө явж байсан. Бороо орвол харин жоохон эвгүй байх. За ингээд явсан зурагнаас сонирхуулъя.
















Буцах замдаа Сайхнаагийхаа гэрээр дайрав. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Зөндөө гоё зочилсон :)
 Тариалан сум

 Жимсэндээ






Цаашлаад булган аймагийн Уран тогоо уулын бэлд нэг хонов. Энд жуулчны бааз мөн байдаг гэсэн. Бид 2 ч яахав хээр л хоночихсон. Өглөө нь босоод Уран тогоо уулын оройруу гарлаа. Нэлээн ядраж гарсаан. Орой дээр нь харин их гоё.



Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтанд авчээ.  Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.  Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ. 


Tuesday, July 29, 2014

Нохой хөөрхөн шүү

Анх 4 билүү 5-р ангидаа нохойтой болж байсан. Хар өнгөтэй Пулель. Нохой авч өгөхгүй болхоор нь өрөөгөөрөө дүүрэн нохойны зураг цуглуулдаг байлаа. Нэг л өдөр Аска маань хүрээд ирсэн дээ. Өвөөгийн найз циркийн амьтан сургагч Цэндтогооч гэдэг ах 2 хөөрхөн гөлөг барьсаар орж ирсийн. Би нэгийг нь авч тэжээгээд 11 жил болсон. Аска 11 нас хүртлээ манайд байсан. Хөгширсөн хойно нь хүү маань төрж мөлхөж эхлээд нь Аскаг үсдэнэ, зулгаана. Хөөрхий минь яахчгүй тэгээд хэвтэж л байдаг байж билээ. Хүмүүс хүүхэд нохой цуг байлгахгүйл гээд байдаг. Яагаад тэгдэг юм болдоо. Нохой бол хүүхдийн маш сайн найз, хамгаалагч шүү дээ.
















Tuesday, July 22, 2014

Толинд

Миний өөдөөс надтай нэлээн адилхан царайтай хүн хараад зогсож байна.

Tuesday, April 8, 2014

Аялал: Горхи тэрэлж - Болорын уурхай - Арьяабал хийд - Улаанбаатар

Өнгарсан бүтэн сайнд нохойтой аялалдаа хоцрогуутаа Тэрэлжрүү гараад жийчихлээ. 3 настайгаасаал горхийн аман дахь ТИС-ийн полигонд гардаг байлаа. Ээж маань багш учираас оюутнуудаа аваад л дадлагад гарна. Би өөрөө оюутан болоод ч тэнд л дадлагад гарсан. Хар багаасаа жил болгон очдог байсан болхоор үнэхээр дотно. Мод, чулуу, шороо, агаар, ус. Бүх юм нь төрсөн гэр шиг минь санагддын. Олон жил очоогүй байж байгаад очисон чинь мааш их санасан байсан. Шороон дээр нь суугаад хадан дээр гараа тавиад нулимс цийлэгнэж ирсэн шүү. Бас ээжийгээ зөндөө саналаа. Би бас ээж хүн. Тэхдээ миний хүү намайг үхсэний дараа намайг дурсаж очих газар би үлдээгээгүйл байна. Би ер нь миний ээж ийм мундаг гээд хэлчих зүйл юу ч хийгээгүй явна. Тэгхэд миний ээж зөндөө мундаг зүйл хийж олон хүний хайр бахархалыг булааж явсан. Би ч ээжийхээ хажууд өчүүхэн жижгхэн өт хорхой шиг л амьтан юм даа. Яаж мундаг болхоо ч мэдэхгүй байна.







Зундаа энэ ууланд бараг амьдардаг байсан дөө.




Полигоны байшингууд :)
Эндээсээ шууд Арьяабалын хийд орлоо. Дүүжин гүүртэй. Зун л очиход хамгийн гоё санагдлаа. Одоо бол яахавдээл байлээ. Замдаа нэг ийм хөөрхөн амьтантай тааралдав. Том тэмээнүүд нь аймар царай муутай. Үс мүс нь зулгарчихсан, гуужичихсан хэ хэ.

Банчин Ойбурул римбүүчийгийн байгуулсан Гүнчэв Жамбаалин  хийд, Тэрэлж
дэх Арьяабал бурхны сүмүүдийг байгуулсан юм
Арьяабалын хийд нь Тэрэлжийн Мэлхийн хаднаас цаахна байдаг юм.














Аялал төгсхөд аймар ядарсан байв. Ойрд ингэж уул муулаар алхаагүй.
Урьд эдлээгүй зовлон гэж үгүй
Ужид түүнээс хаширна ч гэж үгүй
Урьд эдлээгүй жаргал гэж үгүй
Улам ямагт ханан ч гэж үгүй